Моносын Л.Эрдэнэчимэг: Засгийн газар яг вакцинаа захиалсан юм уу

Моносын Л.Эрдэнэчимэг: Засгийн газар яг вакцинаа захиалсан юм уу

Шинэ оны босгон дээр АНУ-д үйлдвэрлэсэн “Moderna” болон Герман /ХБНГУ/, АНУ-ын эрдэмтдийн хамтран бүтээсэн “Pfizer” вакцинуудын туршилт амжилттай болсон тул эм зүйд хэрэглэх зөвшөөрлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өгөөд буй.

Иймд ДЭМБ-ын зөвшөөрсөн “Pfizer”, “Moderna” вакцинуудыг манай улс эмийн бүртгэлдээ түргэвчилсэн нөхцөлөөр саяхан бүртгэсэн. Харин вакцин оруулж ирэх ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж буй. 

Тэгвэл Монос групп мөн Монголд вакцин оруулж ирэхээр ажиллаж буй бололтой. Учир тус группийн Л.Эрдэнэчимэг өөрийн твиттер хуудастаа “Засаг яг вакцинаа захиалсан юм уу? Би ч захиалга хийгээд хөөцөлдөөд завгүй л байна. Covax /Ковакс/-д найдаад сууж болохгүй. Монгол бол африк биш” хэмээжээ.  

Сонирхуулахад, Ковакс хөтөлбөр гэдэг нь хөгжингүй орнууд хандив босгож хөгжиж буй оронд хандив өгөх хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр болсон хэмээн ДЭМБ-ын суурин төлөөлөгч Диордица Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байдаг.Харин Bloomberg “38 сая хүн амтай Канад улс 112 сая хүнийг хамруулах хэмжээний вакцин захиалж, дэлхийн улс орнуудыг захиалгын тоогоороо тэргүүлжээ. Харин Монгол улс 165 мянган хүнийг дархлаажуулах хэмжээний вакцин захиалаад байна. Энэ нь Монгол улсын нийт хүн амын 5 хувь болж байгаа юм” хэмээн мэдээлсэн билээ.