ЭМЯ: Нийт 16 хүнээс халдвар илэрснээс ес нь БЗД-ийн нэг байранд бүртгэгдэв

ЭМЯ: Нийт 16 хүнээс халдвар илэрснээс ес нь БЗД-ийн нэг байранд бүртгэгдэв

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд 2021 оны нэгдүгээр сарын 23-нд  12,848 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр 16 хүн Улаанбаатарт хотод бүртгэгдсэн. Моносын хавьтал болох 4, Мөнххадагийн ажилтнуудын хавьтал нэг, БЗД-ийн 17-р хорооноос нэг, Хас банкны ажилтан нэг  байна

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нийтийн байрнаас халдварын 9 тохиолдол илэрсэн. Батлагдсан тохиолдол өвчнийхөө нууц үед тухайн байранд очиж байсантайгаар холбоотойгоор дээрх 9 тохиолдол илэрсэн. Иймээс энэ хэсэгт голомтын тандалт илрүүлгийг өчигдрөөс хийж эхэлсэн. Гэр хорооллын 400 гаруй өрхийн 1,000 гаруй хүнд тандалт, шинжилгээг эхлээд явж байна.

Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүл түүнтэй хавьтал болсон ажлын газрын хүмүүсээс илэрсэн.

Улаанбаатарт 798 батлагдсан тохиолдол боллоо. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1,124 тохиолдол бүртгэгдлээ.

Өнгөрсөн өдөрт 24 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,627. Үүнээс эдгэрсэн 1,149 буюу 70.6 хувь нь эдгэрлээ.

Одоо нийт 465 тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээрээс биеийн байдал маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 43, хөнгөн 415 хүн байна.

ХӨСҮТ-д 160 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 138, хүндэвтэр 20, хүнд 1, маш хүнд 1 хүн байна. Халдвартын клиникт 167 хүн эмчилгээ, ажиглалт тандалтад байна.

Цэргийн төв эмнэлэгт 115 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 94, хүндэвтэр 20, хүнд 1, маш хүнд хүн байхгүй. Нийт 163 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна. Тус эмнэлэг нь үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа.

Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 183 хүн хяналт, тандалтад, улсын I төв эмнэлэгт 7 хүн байгаагаас 4 хүн нь хүнд, 3 нь хүндэвтэр байна" гэв.

ҮЗЭХ: