Улаанбаатар хотоос Дорноговь аймагт очсон нэг иргэнээс коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул энэ сарын сарын 30-ны өдрийн 20:00 цагаас эхлэн Дорноговь аймаг болон сумдаас гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байгаа билээ. Тэгвэл тус иргэн нь Улаанбаатараас Дорноговь аймаг руу явах замдаа Налайх дүүрэгт байрлах Оргил супермаркетаар үйлчлүүлсэн байж болзошгүй байгаа ажээ. Мөн тус иргэн болоод түүний ойрын хавьтал 11 хүнийг өнөөдөр ХӨСҮТ-д тээвэрлэн авч ирэх ажээ.