“Нэг хаалга-нэг шинжилгээ”-ээр 9, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 24 хүнээс халдвар илэрлээ

“Нэг хаалга-нэг шинжилгээ”-ээр 9, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 24 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт иргэдийн дунд хийгдсэн шинжилгээний үр дүнг танилцууллаа. 

Тэрбээр "2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 26,058 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн 9 тохиолдол нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ээр илэрсэн. Ингэснээр 12 хоногийн хугацаанд хэрэгжсэн уг хөтөлбөрийн хүрээнд нийслэл даяар нийт 131 тохиолдлыг илрүүлж чадлаа. Харин үлдсэн 24 нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 67 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 2755 үүнээс 2070 нь эдгэрсэн байна.

Одоогоор 670 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал:

  • Маш хүнд 1,
  • Хүнд 7,
  • Хүндэвтэр 69,
  • Хөнгөн 593  хүн байна. 

Хөл хорио тавигдсан ч халдвар тархах эрсдэл өндөр хэвээр байгаа гэдгийг иргэд та бүхэн анхаарах хэрэгтэй. Өчигдөр манай багийнхан тандалт хийхэд иргэд олуулаа бөөгнөрч, золголт хийх, амны хаалтаа буруу зүүх гэх мэт хандлага, үйлдлүүд их ажиглагдаж байна. Халдварын тархалт үргэлжилсэн, идэвхтэй байгаа тул сонор сэрэмжтэй байх нь зүйтэй” гэлээ.