ЭМЯ: "Нэг хаалга-нэг шинжилгээ" болон хяналтад авсан голомтоос нийт 45 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: "Нэг хаалга-нэг шинжилгээ" болон хяналтад авсан голомтоос нийт 45 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сүүлийн 24 цагийн хугацаанд илэрсэн халдварын тоон мэдээллийг танилцууллаа. 

Тэрбээр “2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нийт 45 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Халдвар авсан иргэдийн 29 нь хяналтад авсан өмнөх голомтод, 13 нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-тэй холбоотой бол гурван иргэний халдвар авсан хэлхээг судалж байна.

Сүүлийн 24 цагт 50 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо 2,952 бүртгэгдсэнээс 2,299 буюу 78 хувь нь эдгэрсэн байна. Эмчлэгдэж буй 638 хүнээс биеийн байдал нь маш хүнд 1, хүнд-9 хүн байна” гэв.