“Коронавирусийн эсрэг вакцин хийлгээд даарах мэдрэмж төрж, толгой эргэсэн”

“Коронавирусийн эсрэг вакцин хийлгээд даарах мэдрэмж төрж, толгой эргэсэн”

Манай улс өнгөрсөн 7 хоногоос эхлэн эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдыг “коронавирусийн эсрэг вакцин”-д хамруулж эхэлсэн.

Иймд вакцин тариулснаас хойш хүний биед илрэх нөлөөллүүдийг тогтмол сануулж буй. Мөн вакцин хийлгэсэн хүмүүст биеийн онцлогоос нь хамаарч, халуурах, дотор муухай оргих зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа талаар зарим эх сурвалжууд өгүүлж буй.  Тэгвэл коронавирусийн вакцинд хамрагдсан эмч, дараах тайлбарыг хэвлэлд өгсөн байна. Тэрээр, “Ковидын эсрэг вакцины эхний тунгаа авснаас хойш таван цагийн дараа биед шинж тэмдэг ажиглагдсан. Тодруулбал, бие арзайсхийж даарах мэдрэмж төрж, толгой эргэсэн.

Хэдийгээр гаднах бие дулаан хэвий байгаа мөртлөө маш их даарч байсан.

Тиймээс зузаан хөнжил нөмөрч, аль болох дулаацахыг хичээсэн ч бие дээрдэхгүй болохоор нь бүлээн цай уугаад, халуун бууруулах эм хэрэглэсэн. Ингээд маргааш өдөр  нь бие бага зэрэг сулбайсан ч одоо хэвийн болсон. Вирусийн эсрэг вакцины шинж тэмдэг надад хүчтэй илэрсэн. Гэхдээ вакцин тариулсан үед элдэв янзын эм тариа хамаагүй хэрэглэж болохгүй гэдгийг анхаарах нь зүйтэй” хэмээн өгүүлжээ.

-"АстраЗенека" вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлc-

Үүнд:

  • Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх,
  • Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх,
  • Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,
  • Халдвар хамгаалалтын дэглэмийг сахих/амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих/,
  • Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах,
  • Боолт хийх, эм тос түрхэх, хөхний сүү, гялгар уут бусад зүйлээр жин тавихгүй байх,
  • Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх.