Манай улс 11,120 иргэнээ вакцинжуулаад байна

Манай улс 11,120 иргэнээ вакцинжуулаад байна

Манай улс коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг 2 дугаар сарын 23-нд эхэлсэн билээ. Энэ хугацаанд 11120 хүнийг хамруулаад байгаа тухай ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээллээ. Вакцинжуулалтыг нийслэл дэх дархлаажуулалтын лавлагаа төв болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд байрлах 22 цэгт хийж байгаа юм. 

Вакцин хийлгэсний дараах урвал хүндрэлийн талаар тэрбээр "Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн 50-60 хувьд вакцин хийлгэсний дараах урвал илрэх магадлалтай гэж үзэж байгаа. Манай улсад вакцинд хамрагдаад буй хүмүүсийн 40 орчим хувьд хариу урвалын шинж тэмдэг илэрч байна. Тухайлбал, халуурах, толгой өвдөх, бие жихүүцэх, вакцин тариулсан газар хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Эдгээр нь 2-3 хоногийн дараа арилна. Шаардлагатай тохиолдолд шинж тэмдгийг арилгах эмчилгээг эмчийн зааврын дагуу хийлгэж болно" гэлээ.