Завханд батлагдсан тохиолдлууд Өвөрхангайгаар дайрсан тул иргэдийг гэртээ өөрийгөө тусгаарлахыг сануулжээ

Завханд батлагдсан тохиолдлууд Өвөрхангайгаар дайрсан тул иргэдийг гэртээ өөрийгөө тусгаарлахыг сануулжээ

Завхан аймгийн Шилүүстэй суманд өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн иргэн болон ээжийнх нь PCR шинжилгээнээс коронавирус илэрсэн талаар бид өмнө нь мэдэгдсэн.

Тус иргэд нь хоёрдугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагийн орчимд Өвөрхангай аймгаар дайрч өнгөрөхдөө “Номин” худалдааны төв, “Петровис” ШТС-аар үйлчлүүлсэн тул тус газраах үйлчлүүлсэн иргэд гэртээ байж, өөрсдийгөө тусгаарлан, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандахыг Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Одоогоор Завхан аймгийн шуурхай штабын шийдвэрээр аймаг руу орох хөдөлгөөнийг түр хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 9-ний өдөр хүртэл цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргаад байгаа юм.