ЭМЯ: Сүүлийн 24 цагт 44 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3,076 боллоо

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 44 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3,076 боллоо

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулах ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сүүлийн 24 цагт иргэдийн дунд хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр "2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 198507 хүнд PCR шинжилгээ хийхэд 44 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн 42 нь нийслэл хотод бүртгэгдсэн бол хоёр нь Завхан аймагт илэрсэн. Одоогоор тус хоёр иргэн нь Завхан аймагт тусгаарлагдан, эмчилгээ, үйлчилгээ үргэлжилж байна. Сүүлийн үед тодорхойгүй тохиолдлууд бүртгэгдэж буй нь батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлууд утсаа авахгүй байх, хаяг нь тодрохгүй байх зэрэг асуудлаас болж тодорхойгүй тохиолдлууд нэмэгдэж байна. 44 хүний 42 нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Хоёр хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Өмнөх өдрүүдэд эх уурхай нь тодорхойгүй байсан батлагдсан тохиолдлуудын халдвар авсан эх уурхайг тогтоосон.

Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Одоогоор 657 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 2, хүнд 7 хүн байгаа. Архаг суурь өвчтэй хүмүүсийн өвчин сэдэрч биеийн байдал хүндэрч байна" гэж мэдээллээ.