ЭМЯ: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 5, гадаадаас ирсэн 3 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 5, гадаадаас ирсэн 3 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "2021 оны гуравдугаар сарын 5-нд 24803 хүнд шинжилгээ хийхэд 8 хүнээс коронавирус илэрлээ.

Эдгээрийн гурав нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бол тав нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын тохиолдлыг байршаар нь авч үзвэл,

  • Сонгино-хайран дүүрэг-1,
  • Баянгол дүүрэг-2,
  • Хан-Уул дүүрэг-1,
  • Сүхбаатар дүүрэг- 1 тохиолдол тус тус бүртгэгдлээ.

Харин эдгээрээс нэг хүн шинэ голомтод халдвар авсан бөгөөд тухайн иргэн банкны ажилтан байна.Сүүлийн 24 цагт 39 хүн эмнэлгээс гарснаар нийт  эдгэрсэн хүний тоо 2481  хүн боллоо. Одоогоор 665 хүн эмчлүүлж байгаагийн биеийн байдал хөнгөн 595, хүндэвтэр 63, хүнд 4, маш хүнд 3 байна” гэв.