Архангай аймагт очсон кино зураг авалтын багийн нэг хүнээс коронавирус илэрчээ

Архангай аймагт очсон кино зураг авалтын багийн нэг хүнээс коронавирус илэрчээ

Архангай аймгийн Чулуут сумын нутагт Улаанбаатар хотоос очсон кино зураг авалтын багийн нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрчээ. Улмаар сумын Онцгой комисс хуралдаж 48 цаг сумын төвөөс орох олон гарах хөдөлгөөнийг хаасан байна. Мөн уг хүмүүстэй уулзсан иргэдийг сумын Шуурхай штабын 95339878, 88736816 утасны дугаарт холбогдохыг зөвлөжээ. Тус кино зургийн багийнхан Чулуут сумын төвөөр дайралгүй, зураг авалт хийгдэх Өлзийт гол багийн Естийн нуур гэдэг газарт шууд очсон байна. 

Эх сурвалж: Чулуут сумын Онцгой комисс