ВИДЕО: “Нэг өрх-Нэг иргэн” гэх шинжилгээ нь үр дүнгүй гэж Т.Мөнхсайхан сануулж байжээ

ВИДЕО: “Нэг өрх-Нэг иргэн” гэх шинжилгээ нь үр дүнгүй гэж Т.Мөнхсайхан сануулж байжээ

Сар шинийн баярын үеэр Улаанбаатар хотод 12 хоногийн хөл хорио тогтоож, 30 гаруй тэрбум төгрөгийг зарлагдаж, “Нэг өрх-Нэг шинжилгээ” –ний гүйцэтгэсэн билээ. 

Тэгвэл чанга хатуу хөл хорио тогтоож, хийсэн шинжилгээ нь үр дүнтэй болоогүй байна гэж шүүмжлэх эх сурвалжууд олон байна. Учир нь халдварын тохиолдол буурахгүй байгаагийн зэрэгцээ, голомт нь тодорхойгүй халдвар ч гарсаар байгаа юм. Мөн өчигдөр Улсын драмын театрын 54 хүнээс халдвар илэрсэн нь 30 гаруй тэрбум төгрөг зарлагдаж хийсэн дээрх шинжилгээ нь үр дүнд хүрээгүй нь зэрэгцээ ихэнх үзвэр үйлчилгээг нээсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. 

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан “Нэг өрх-Нэг иргэн” гэх шинжилгээ нь үр дүнгүй гэдгийг сануулж байжээ. Тэрээр “Нэг өрх-Нэг иргэн” гэх шинжилгээг нийслэлийн 415 мянган өрхөд хийх нь утгагүй арга барил. Яагаад гэвэл халдварын тархалт нь нийтийг хамарсан тархалт болоогүй” гэжээ.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө