Өнөөдөр "Корэйн эйр" компанийн нислэгээр 256 иргэн ирнэ

Өнөөдөр "Корэйн эйр" компанийн нислэгээр 256 иргэн ирнэ

Манай улс агаарын хилээ хааснаас хойш "Корэйн эйр" компани анх удаа Сөүл-Улаанбаатар чиглэлд өнөөдөр /2021.03.30/ нислэг үйлдэх гэж байгаа тухай УОК-ын Шуурхай штаб мэдээллээ.

Тус нислэг 21:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах бөгөөд тус нислэгээр нийт 256 иргэнийг ирэх иргэдийг “Тайж”, “Амар”, “Кемпински”, “Новотел”, “Рамада” зочид буудалд тусгаарлах аж.

Энэхүү нислэг нь ирэх сард гадаадын авиа компанийн гурван нислэгийг хүлээн авах, тавдугаар сарын нэгнээс тогтмол хуваарьт нислэгт шилжих, ирсэн зорчигчдыг ангилан тусгаарлахтай холбоотой зохицуулалт хийхэд чухал бэлтгэл болж байгааг УОК-ын Шуурхай штабын мэдээнд тэмдэглэжээ.