Манай улсад вакцинжуулалт 15 хувьтай байна

Манай улсад вакцинжуулалт 15 хувьтай байна

Өчигдөр буюу 2021 гуравдугаар сарын 30-нд Улаанбаатар хотод дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллаж 8,172 иргэнийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулжээ. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 288,589 иргэнийг дархлаажуулсан байна.

Харин орон нутагт 1,265 иргэнийг дархлаажуулжээ. Ингэснээр дархлаажуулалт эхэлснээс хойш Монгол Улсын хэмжээнд нийт 300,366 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна. Манай улс 2 сая гаруй иргэнээ дархлаажуулахаар төлөвлөсөн. Гуравдугаар сарын 30-ны байдлаар вакцинжуулалтын явц 15%-д хүрсэн байна.