Өвөрхангай аймагт коронавирусийн 81 тохиолдол батлагдан эмчлүүлж байгаа ажээ

Өвөрхангай аймагт коронавирусийн 81 тохиолдол батлагдан эмчлүүлж байгаа ажээ

Энэ сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн хэмжээнд 178 иргэнээс PCR шинжилгээ авахад “Сэмжид Хужирт” рашаан сувиллаас эх үүсвэртэй зургаан эерэг тохиолдол батлагдсан байна.

Эдгээрийн тав нь Хужирт суманд, нэг нь Арвайхээр суманд тусгаарлан ажиглах байранд байсан хүнээс илэрсэн байна. Ингэснээр Өвөрхангай аймгийн хэмжээнд нийтдээ 81 тохиолдол батлагдан эмчлүүлж байгаа ажээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төв /БОЭТ/-д эмчлүүлж байгаа 13 хүний нэг нь хүндэвтэр, 12 нь хөнгөн, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа 9 хүний биеийн байдал хөнгөн, Хужирт сумын Тусгаарлан эмчлэх байранд байгаа 59 хүнээс гурав нь хүндэвтэр, 56 нь хөнгөн байгаа ажээ.