SOS: Сүүлийн 24 цагт коронавирусийн 575 тохиолдол бүртгэгдэж, ДӨРВӨН иргэн нас барлаа

SOS: Сүүлийн 24 цагт коронавирусийн 575 тохиолдол бүртгэгдэж, ДӨРВӨН иргэн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн нийт 575 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 12,226 болж байна. Шинээр илэрсэн халдваруудын 456 нь Улаанбаатарт, 113 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал,

  • Өвөрхангай 30
  • Төв 30
  • Архангай 23
  • Сэлэнгэ 5
  • Дорнод 2
  • Дорноговь 4
  • Баянхонгор 3
  • Завхан 2
  • Хөвсгөл 3
  • Ховд 4 тус тус бүртгэгдэв.

Сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар авч эмчлүүлж байсан 185 хүн эдгэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 6912 болов. Мөн хугацаанд коронавирусийн шалтгаант нас баралт дөрвөөр нэмэгджээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 17 болж байна.

ҮЗЭХ: