ЭМЯ: Сүүлийн 24 цагт 714 хүнээс коронавирус илэрч, нэг хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 714 хүнээс коронавирус илэрч, нэг хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 12 мянга гаруй хүнд PCR шинжилгээ хийхэд 714 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн 630 нь Улаанбаатар хотын зургаан дүүргийн бүх хороодод, хөдөө орон нутагт 84 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал,

  • Архангай-31
  • Төв-3
  • Сэлэнгэ-10
  • Өвөрхангай-2
  • Баянхонгор-13
  • Баян-Өлгий-2
  • Дархан-Уул-5
  • Орхон-8
  • Ховд-10

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 13,494 болж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 382 хүн эдгэрснээр/гэрээр эмчлүүлж байсан 40 гаруй иргэн багтсан болно/ нийт эдгэрсэн хүний тоо 8522 болов. Мөн хугацаанд халдвар авч эмчлүүлж байсан нэг иргэн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын шалтгаант нас баралт 19 болж байна.

ҮЗЭХ: