Улсын хэмжээнд 584,347 хүнийг вакцинд хамруулжээ

Улсын хэмжээнд 584,347 хүнийг вакцинд хамруулжээ

Улсын хэмжээнд нийт 55,480 хүнийг шинээр дархлаажуулснаар коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн хүний тоо 584,347 болжээ. Тодруулбал: Өнгөрсөн 24 цагт Улаанбаатар хотод 34,143 иргэн дархлаажуулалтад хамрагдаж, ингэснээр вакцин хийлгэх ёстой 1 сая гаруй иргэний 40 гаруй хувь нь нэгдүгээр тун хийлгээд байгаа аж. Мөн орон нутагт 21,337 иргэн вакцин хийлгэснээр нийт 96,940 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. 

Орон нутагт одоогоор эмч эмнэлгийн ажилчид, хариу арга хэмжээний баг үйл ажиллагаа нь үл тасалдах ААН-үүдийн ажилчид  дархлаажуулалтад хамрагдаж байна.

Б.БЯМБАСҮРЭН