Өмнөговь уруу вакцинд хамрагдаагүй тус аймгийн харьяат биш иргэдийг нэвтрүүлэхгүй гэв

Өмнөговь уруу вакцинд хамрагдаагүй тус аймгийн харьяат биш иргэдийг нэвтрүүлэхгүй гэв

Өмнөговь аймаг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдаагүй тус аймгийн харьяат биш иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.

Тодруулбал, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани болон тэдгээрийн туслан гүйцэтгэгчдийн ээлжийн ажилчид болон бусад зорилгоор зорчин ирэх иргэдийн PCR шинжилгээний хариу болон вакцинд хамрагдсан байдлыг үндэслэн нэвтрүүлэх болсныг тус аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь энэ сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхлэх ажээ.