ЭМЯ: Сүүлийн 24 цагт 689 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 689 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 12 мянга гаруй хүнд PCR шинжилгээ хийхэд 689 хүнээс коронавирус илэрч нийт батлагдсан тохиолдол 14,183 боллоо. Мөн нэг хүн нас барж нийт нас баралтын тоо 20 болсон байна. Эдгээрийн 618 тохиолдол нь Улаанбаатар хотын 150 гаруй хороонд, 68 нь хөдөө орон нутагт  тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал,

  • Архангай-9
  • Сэлэнгэ-12
  • Өвөрхангай-7
  • Дархан-Уул-8
  • Орхон-11
  • Ховд-11
  • Хөвсгөл-1
  • Сүхбаатар-9

Сүүлийн 24 цагийн хугацаанд 382 хүн эдгэрснээр/гэрээр эмчлүүлж байсан 40 гаруй иргэн багтсан болно/ нийт эдгэрсэн хүний тоо 8522 боллоо” гэж мэдээллээ.