Улсын  хэмжээнд 599,132 хүн дархлаажуулалтанд хамрагджээ

Улсын хэмжээнд 599,132 хүн дархлаажуулалтанд хамрагджээ

Сүүлийн 24 цагт 16,950 хүн вакцин хийлгэснээр манай улсын дархлаажуулалтад хамрагдсан нийт хүний тоо  599,132 боллоо.

Үүний 3697 нь  Улаанбаатар хотод,  13,253 хүн орон нутагт дархлаажуулалтанд хамрагдаж нийт  110,128  хүн вакцинд хамрагдаад байна.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Хөл хорионы өдрүүдэд өвчнийг хумих зорилгоор 15 хоног вакцинжуулалтыг түр зогсоосон. Тун хоорондын зай урт байх тусмаа сайн бөгөөд вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн дараа хийлгэх боломжтой. Тиймээс хоёр дахь тунгаа хийлгэх хүмүүс санаа зовох зүйлгүй гэж мэргэжлийн хүмүүс зөвлөж байна" гэсэн мэдээллийг өглөө.