ТАНИЛЦ: Хөл хорионы үеэр эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

ТАНИЛЦ: Хөл хорионы үеэр эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

Хөл хорионы хугацаанд эрүүл мэндийн байгууллагууд дараах байдлаар иргэдэд үйлчлэхээр болжээ.

  • Анхан шатны тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвүүд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд даваагаас баасан гарагуудад ердийн, бямба, ням гарагт жижүүр эмч, сувилагчийг 10:00-16:00 цаг хүртэлх хугацаанд тус тус ажиллуулах,
  • Дүүргийн эрүүл мэндийн төвүүд даваагаас баасан гарагуудад ердийн цагийн хуваариар, бямба, ням гарагт гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, шүдний кабинетыг 10:00-16:00 цаг хүртэл тус тус ажиллуулах,
  • Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв нь хөл хорио үргэлжлэх хугацаанд даваагаас баасан гарагуудад ердийн цагийн хуваариар, бямба, ням гарагт хоёр кабинетыг 10:00-16:00 цаг хүртэл тус тус ажиллуулах,
  • Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд коронавирусийн халдварыг илрүүлэх ПСР шинжилгээний сорьц авах байнгын цэгүүдийг Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт тус бүр нэг суурин цэгийг, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд явуулын цэгийг 10:00-17:00 цаг хүртэлх хугацаанд тус тус ажиллуулах,
  • Эрсдэлт бүлгийн (Жирэмсэн эмэгтэй, хүүхэд, уушгины болон зүрх судасны эмгэгтэй, өндөр настан, тусгай хэрэгцээт/ гемодиализ, хөнгөвчлөх эмчилгээтэй) иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд хангах, шаардлагатай зохицуулалтыг хийхийг тус тус үүрэг болголоо.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс