SOS: Сүүлийн 24 цагт 831 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

SOS: Сүүлийн 24 цагт 831 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 11 мянга гаруй хүнд PCR шинжилгээ хийхэд 831 хүнээс коронавирус илэрч нийт батлагдсан тохиолдол 15,014 боллоо. Мөн хоёр хүн нас барж нийт нас баралтын тоо 22 болсон байна. Тодруулбал, 42 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй нар халдварт өвчний цочмог шинж тэмдгээс болж нас баржээ. Мөн хорт хавдартай хэрнээ халдвар авсан нэг иргэн халдвараасаа бус хорт хавдрынхаа улмаас нас барсан байна. Сүүлийн 24 цагт халдвар авсан 831 хүний 765 тохиолдол нь Улаанбаатар хотын 150 гаруй хороонд, 66 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал,

  • Архангай-14
  • Сэлэнгэ-7
  • Өвөрхангай-1
  • Дархан-Уул-5
  • Орхон-2
  • Ховд-4
  • Сүхбаатар-4
  • Булган-1
  • Төв-11
  • Хэнтий-5
  • Дорнод-1

Сүүлийн 24 цагийн хугацаанд 382 хүн эдгэрснээр/гэрээр эмчлүүлж байсан 40 гаруй иргэн багтсан болно/ нийт эдгэрсэн хүний тоо 8522 боллоо” гэж мэдээллээ.