ТАНИЛЦ: 55-аас дээш насны иргэдийг автобусаар зөөж дархлаажуулахаар болов

ТАНИЛЦ: 55-аас дээш насны иргэдийг автобусаар зөөж дархлаажуулахаар болов

Саяхан УОК-оос хөл хорионы 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг зогсоож байна гэж мэдэгдсэн. Үүнийг албан бус эх сурвалжууд вакцины нөөц дууссан гэж хардаж байгаа бол, албаны эх сурвалжууд хөл хориог үр дүнтэй болгохын тулд ийм шийдэлд хүрсэн гэж тайлбарлаж буй. 

Тэгвэл бүх нийтийн дархлаажуулалтыг зогсоолоо гэж өчигдөрхөн мэдэгдсэн бол, маргаашаас эхлэн 55-аас дээш настай иргэдийг вакцинжуулна гэдгээ мэдэгдлээ. 

Тодруулбал, ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай  нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болжээ. 

Энэхүү ажлыг түр зогсоод байсан ч маргааш /2021.04.12/-наас дахин эхэлж, 11-р сургууль дээр байрлах дархлаажуулалтын цэгээрээ дамжуулан 5000 гаруй ахмад настнуудыг вакцинжуулах аж. Түүнчлэн гэрээсээ гарах боломжгүй, байнгын асаргаанд байдаг 400 гаруй ахмадууд дээр очиж вакцинжуулах гэнэ. УОК-ын зүгээс хатуу хөл хориотой холбогдуулан Геронтологийн үндэсний төвд найман автобус гаргаж өгчээ. Энэхүү автобуснууд нь вакцинд хамрагдах ахмад настнуудыг оршин сууж буй хороон дээрээс авч, шинжилгээний цэгт хүргэн буцаагаад хороон дээр нь буулгах аж. 

Вакцинд хамрагдах 55-аас дээш насны иргэдийн байршлын хуваарь