Коронавирусийн халдвартай гэдгээ мэдээд зугтсан иргэнийг илрүүлжээ

Коронавирусийн халдвартай гэдгээ мэдээд зугтсан иргэнийг илрүүлжээ

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нийтийн байранд амьдардаг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, шинжилгээний хариу нь эерэг гарсан байна. Гэвч тухайн иргэн байрнаасаа зугтан, өөр газар нуугдаж байсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тухайн иргэний явсан маршрут одоогоор тодорхой бус байгаа тул иргэн та бүхэн гадуур хөдөлгөөнд оролцох бол халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж мөрдөхийг анхааруулж байна гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулжээ.