Уяач Д.Даваахүүгийн зорчсон Хөлөнбуйр суманд НАЙМАН хоногийн тэг зогсолт хийжээ

Уяач Д.Даваахүүгийн зорчсон Хөлөнбуйр суманд НАЙМАН хоногийн тэг зогсолт хийжээ

Улаанбаатар хотын харьяат иргэн Д нь энэ сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн халдвар батлагдсан тохиолдлыг нэгдүгээр хавьтал болсныхоо дараа баталгаат бус замаар зорчин Цагаан-Овоо сумын нутгаас отроор Батхаан багийн нутаг дэвсгэрт 2-3 малчин өрхөөр оржээ. Ингэхдээ тэрээр “Хангарьд” дэлгүүр, авто засвар, “Шунхлай” ШТС, үсчин, зэрэг газраар үйлчлүүлсэн байна гэж Хөлөнбуйр сумын Засаг даргын тамгын газраас мэдээлсэн юм. 

Үүнтэй холбогдуулж тус сумын Онцгой комисс иргэн Д нь Монгол Улсын тод манлай уяач, Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү мөн болохыг баталсан юм. 

Тод манлай уяач Д.Даваахүүгээс яаралтай коронавирусийн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах эерэг гарсан тул түүнийг Хэнтий аймгийн халдварын тасаг руу тусгаарлалтад хүргүүлээд байгаа ажээ. Мөн Хөлөнбуйр сумын хэмжээнд хавьталыг илрүүлэх ажил явагдаж байгаа учир өчигдөр өглөөний 05:00 цагт тус сумын Онцгой комисс хуралдаж дөрөвдүгээр сарын 11-нээс 18 –ны өглөөий 06:00 цаг хүртэл долоо хоногийн хугацаанд сумын хэмжээнд тэг зогсолт хийхээр болжээ.