ЭМЯ: Улаанбаатарт 598, орон нутагт 106 халдварын тохиолдол бүртгэгдэж, ГУРВАН иргэн нас барав

ЭМЯ: Улаанбаатарт 598, орон нутагт 106 халдварын тохиолдол бүртгэгдэж, ГУРВАН иргэн нас барав

ЭМЯ-аас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

Сүүлийн нэг хоногт 13,591 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 704 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрийн 598 нь Улаанбаатар хотод, 106 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Халдвар шинээр бүртгэгдсэн аймгуудын мэдээллийг тодруулбал,

  • Төв-28
  • Хөвсгөл-3
  • Завхан-1
  • Архангай-3
  • Ховд-7
  • Баянхонгор-6
  • Өвөрхангай-7
  • Дундговь-9
  • Дорнод-1
  • Сүхбаатар-9
  • Эрдэнэт-16
  • Дархан-8 тус тус бүртгэгдсэн байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 357 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 9516 болж байна. Мөн хугацаанд халдвар авч эмчлүүлж байсан гурван иргэн нас барлаа. Тодруулбал, 73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй ковид-19-ээр энджээ. 

ҮЗЭХ: