Улсын хэмжээнд 3091 хүүхэд COVID-19-ийн халдвар аваад байна

Улсын хэмжээнд 3091 хүүхэд COVID-19-ийн халдвар аваад байна

Сүүлийн 24 цагийн хугацаанд манай улсад коронавируст халдварын 704 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 15,718 болж байна. Нийт халдвар авсан хүний 3091 нь хүүхэд байгаа юм байна. Энэ нь нийт тохиолдлын 19,6 хувь гэсэн үг юм. 

Хүүхдүүд болон залуу хүмүүст халдвар шинж тэмдэггүй байдлаар илэрдэг. Тиймээс халдварын эрсдэлтэй газруудаар хүүхдээ дагуулж явахгүй байхыг ЭМЯ-аас анхаарууллаа.