ЭМЯ: Улаанбаатарт 836, орон нутагт 48 халдварын тохиолдол бүртгэгдэж, ХОЁР хүн нас барав

 ЭМЯ: Улаанбаатарт 836, орон нутагт 48 халдварын тохиолдол бүртгэгдэж, ХОЁР хүн нас барав

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 885 хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 16,603 болж байна. 

Шинээр илэрсэн халдварын тохиолдлын 836 нь Улаанбаатар хотод, 48 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал,

  • Архангай-8 
  • Булган-4
  • Сэлэнгэ-6
  • Ховд-5
  • Өвөрхангай-1
  • Хэнтий-1
  • Сүхбаатар-5
  • Төв-4
  • Орхон-10 тус тус бүртгэгдэв. 

Мөн хугацаанд 371 хүн эдгэрчээ. Тодруулбал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 195, гэрээр эмчлүүлж байсан 176 хүн эдгэрсэн байна. Харамсалтай нь коронавирусийн халдвар авч эмчлүүлж байсан 20 болон 61 настай хоёр иргэн нас баржээ. 

ҮЗЭХ: