SOS: Сүүлийн 24 цагийн хугацаанд 1,220 хүнээс халдвар илэрч, ХОЁР ХҮН нас барлаа

SOS: Сүүлийн 24 цагийн хугацаанд 1,220 хүнээс халдвар илэрч, ХОЁР ХҮН нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 10827 хүнээс шинжилгээ авахад нийт 1220 хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 10253 болж байна. Мөн 49 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй нар ковидын хүнд хэлбэрээр нас барснаар нийт нас баралт 29 боллоо. Шинээр илэрсэн халдварын 1220 тохиолдлын 1094 нь Улаанбаатар хотод, 114 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал,

  • Архангай-26
  • Булган-2
  • Сэлэнгэ-10
  • Ховд-15
  • Өвөрхангай-4
  • Сүхбаатар-11
  • Төв-21
  • Орхон-11
  • Дархан-Уул-6
  • Дорноговь-2
  • Дундговь-2
  • Чойр-1
  • Увс-2  тус тус бүртгэгджээ. Мөн хугацаанд 371 хүн эдгэрчээ. Тодруулбал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 195, гэрээр эмчлүүлж байсан 176 хүн эдгэрсэн байна. Харамсалтай нь коронавирусийн халдвар авч эмчлүүлж байсан 49 болон 44 настай хоёр иргэн нас баржээ.