SOS: Эмнэлгийн ажилчид халдвар авах нь нэмэгдэж байна

SOS: Эмнэлгийн ажилчид халдвар авах нь нэмэгдэж байна

Өчигдөр буюу /2020.04.13/ ЭМЯ-ны мэдээллээр эмнэлгийн нэг ажилтан халдвар авснаар нийт халдвар авсан эмнэлгийн ажилчдын тоо 397-д хүрсэн гэж мэдэгдсэн. 

Тодруулбал, эдгээр халдвар авсан  397 эмнэлгийн ажилтны 33 хувь нь сувилагч, 28 хувь нь эмч бөгөөд үлдсэн нь тус байгууллагын бусад ажилчид юм байна. 

Энэ нь Коронавирусээр өвчилсөн нийт хүний 2.6 хувыг эзэлж байгаа ажээ.   

Мөн эрүүл мэндийн байгууллагын нийт ажилчдын 68,7 хувь нь цар тахлын эл үед ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан бол бусад нь хүн амын дундаас халдвар авсан байна. Түүнчлэн тэдний ажиллах нөхцөлийг сайжруулахын тулд хөл хорионы өдрүүдэд хувийн авто автомашинаараа зорчих боломжийг бүрдүүлжээ. Уг шийдвэрийг УОК-оос гаргаж, салбарын сайд С.Энхболд онцолсон юм.  

Б.БЯМБАСҮРЭН