“Синофарм” болон “Пфайзер” вакцин хийлгэсэн архаг өвчтэй гурван иргэн нас баржээ

“Синофарм” болон “Пфайзер” вакцин хийлгэсэн архаг өвчтэй гурван иргэн нас баржээ

Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Вакцин хийлгэсэн ч Ковид-19-өөр нас барсан гурван тохиолдол гарлаа. Тэдний хоёр нь Синофарм, нэг нь Файзерын вакцин хийлгэсэн байсан. Гэвч шүүх шинжилгээний дүнгээр тус иргэд нь вакцинаас бус архаг суурь өвчнөөсөө болж нас барсан гэсэн дүгнэлт гарсан” гэж мэдээлсэн.

Вакцин хийлгээд халдвар авсан хүн өчигдрийн байдлаар 2,304 байгаа ба энэ нь вакцин хийлгэсэн 617 мянга орчим хүний 0,37 хувийг эзэлж байгаа аж. Харин нас барсан иргэд нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн иргэд байжээ. ДЭМБ-аас анхааруулахдаа вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлахыг сануулсаар байгаа юм. Ихэнх иргэд дархлаажуулалтад хамрагдсанаас хойш эхний 21 хоногийн хугацаанд халдвар авсан болох нь тогтоогдсон учраас вакцин таныг 100 хувь хамгаалахгүй, тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайн барихыг эрүүл мэндийн салбараас анхааруулж байна.