Улсын начин Э.Энхбатын эмчилгээг эхлүүлж, ар гэрийнхэн нь БНСУ-д тусгаарлалтад оржээ

Улсын начин Э.Энхбатын эмчилгээг эхлүүлж, ар гэрийнхэн нь БНСУ-д тусгаарлалтад оржээ

Улсын начин Э.Энхбат эмчилгээ хийлгэхээр өнгөрсөн даваа гаригт /2021.04.12/ “Hunnu air” компанийн онгоцоор БНСУ-ыг зорьсон билээ.

Түүнтэй хамт ар гэрийнхнээс нь гадна Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн хоёр эмч, нэг сувилагч дагалдаж явсан байгаа юм. Тэгвэл тус эмч, сувилагч нар эх орондоо эргэн ирсэн бол Улсын начин Э.Энхбат эхний ээлжийн шаардлагатай эмчилгээнүүдээ хийлгэж эхэлжээ. Харин түүний ар гэрийнхэн БНСУ-д тусгаарлалтад орсон байна.