“20 настай иргэн коронавирусийн улмаас нас барсан эсэх нь тодорхойгүй байна”

“20 настай иргэн коронавирусийн улмаас нас барсан эсэх нь тодорхойгүй байна”

Манай улсад коронавирусийн халдварын улмаас 29 хүн нас бараад байна. Харин саяхан халдварын улмаас нас барсан 20 настай залуу амиа алдсан гэж мэдээлж буй. 

Улмаар тус иргэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж чадаагүй гэж зарим эх сурвалжууд мэдээлж буй. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн дэд дарга Ж.Байгалмаа хэвлэлд өгсөн тайлбартаа “Тухайн хүний хувьд эмнэлгийн яаралтай тусламж авч чадаагүй гэдэг бол худал мэдээлэл. Суурь өвчинтэй байсан учраас оношийг тодруулахаар ажиллаж байгаа. Энэ хүн Covid-19-өөс шалтгаалж нас барсан эсэх нь тодорхойгүй байна” хэмээжээ. 

Мөн Улаанбаатар хотод 15 хоногийн хатуу хөл хорио тогтоогоод буй. Тэгвэл зарим эрүүл мэндийн байгууллагаас хөл хориог дахин 13 хоногоор сунгах нь үр дүнтэй гэж үзэж байгаа ажээ.