Хүний нөөцийн дутагдалд орсон тул сайн дураар ажиллах эмч нарыг бүртгэж эхэлжээ

Хүний нөөцийн дутагдалд орсон тул сайн дураар ажиллах эмч нарыг бүртгэж эхэлжээ

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээнд сайн дураар дайчлагдан ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр бүртгэж байна.

Бүртгэл өнөөдрөөс /2021.04.19/ явагдах тул сайн дураараа дайчлагдан ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн 99785801 дугаарын утсаар холбогдон бүртгүүлж, мэдээлэл авах боломжтой аж. Өдөрт бүртгэгдэх халдварын тоо нэмэгдэж эмнэлгүүд ачаалалтай ажиллаж буй бөгөөд хүний нөөцийн дутагдалд ороод байгаа юм.