ЭМЯ: Коронавируст халдварын 889 тохиолдол шинээр бүртгэгдэж, ТАВАН хүн нас барлаа

ЭМЯ: Коронавируст халдварын 889 тохиолдол шинээр бүртгэгдэж, ТАВАН хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 12,384 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 889 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 22,884 боллоо.

Шинээр илэрсэн халдварын 767 нь Улаанбаатарт, 4 нь эмнэлгээс шалтгаалсан, 118 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал,

  • Архангай - 5,
  • Баян-Өлгий-1,
  • Завхан-2,
  • Булган-1,
  • Дундговь-1,
  • Орхон-26,
  • Өвөрхангай-4,
  • Сэлэнгэ-4,
  • Төв-29,
  • Увс-5,
  • Ховд-18,
  • Хөвсгөл-3,
  • Дархан-Уул - 16,
  • Хэнтий-3 тус тус бүртгэгдэв.

Харин сүүлийн 24 цагт 524 хүн эдгэрсэн байна. Ингэснээр халдвар авч, эдгэрсэн хүний тоо 12,401 болов. Мөн хугацаанд халдвар авсан таван иргэн энджээ. Тодруулбал,

  • 75 настай эмэгтэй, 4.15-нд онош нь батлагдаж, “Ачтан” эмнэлэгт эмчлүүлж байсан
  • 55 настай эмэгтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт эмчлүүлж байсан
  • 34 настай эрэгтэй, 04.15-нд онош нь батлагдсан
  • 57 настай эрэгтэй, 03.31-нд онош батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан
  • 61 настай иргэн, 04.16-нд онош нь батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан. Ингэснээр коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт 49 боллоо. 

ҮЗЭХ: