О.Дашпамга: Вакцин хийлгэснээс хойш эхний 30 минутын илрэх хариу урвалаас болгоомжлох ёстой

О.Дашпамга: Вакцин хийлгэснээс хойш эхний 30 минутын илрэх хариу урвалаас болгоомжлох ёстой

ЭМЯ-ны мэдээллийн үеэр вакцинтай холбоотой мэдээллийг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма өглөө. 

-“Синофарм” вакциныг ДЭМБ яг бүртгэсэн үү? 

-Синофарм үйлдвэрийн Вероселл вакциныг манай улс дархлаажуулалтдаа ашиглаж буй. Уг вакциныг тавдугаар сарын 7-ны өдөр ДЭМБ цар тахлын эсрэг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрлийг олгосон байгаа. Иргэдийн дунд Бээжин болон Уханьд үйлдвэрлэсэн хоёр өөр төрлийн вакцин байна гэсэн яриа түгж байна. Монгол Улсын хэрэглэж буй нь Бээжингийн Биологийн үйлдвэрт бүтээгдсэн “Синофарм” вакцин юм. 

-Вакциныг ямар ч хүнд хэрэглэж болох уу. Зарим хүн хавдартай хүн ийм вакцин тариулах ёстой гэсэн гэж ялгаад байгаа явдал байна?

-Халдварын эсрэг вакцины нэг онцлог бол хүндрэлээс сэргийлэх давуу талтай. Тиймээс архаг суурь өвчтэй хүнд ийм вакцин хийнэ гэж заасан зүйл байхгүй. Вакцин бүрд өөрийн гэсэн тусгайлсан заалт бий. Тэрхүү эсрэг заалтад тухайн хүн хамаарагдаж байгааг эмч үнэлж, хийх эсэхийг шийдэх юм. 

-Вакцин тариулсны дараа хүндрэл өгч буй тохиолдол гарсан уу?

-Вакцин бүр өөр өөрийн гэсэн хариу урвал, шинж тэмдгүүдийг заасан байдаг. Үйлдвэрлэгчийн зааварт бичсэн шинж тэмдэг илэрч буйд улсын хэмжээнд тандалт хийж байгаа. Хэрэв хариу урвал өгвөл иргэн эрүүл мэндийн байгууллагад өгч, хариу арга хэмжээ авч ажилладаг. Вакцин бүрд тандалт хийж байгаа. Тухайлбал, илрэх ёстой, хэвийн урвал Синофарм вакцин хийлгэсэн хүмүүсийн 10-20 хувьд нь халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрч байна. Харин АстраЗенека вакциныг хийлгэсэн нийт хүний 50-60 хувьд илэрч байна. Эдгээр шинж тэмдэг 1-2 хоногийн дараа арилдаг. 

-“Синофарм” вакциныг хийлгэсэн хүн нас барсан гэсэн мэдээлэл байна? 

-Вакцины дараа илэрч буй урвалыг богино хугацааны болон ерөнхий биеийн урвал гэж ангилдаг. Амь насанд аюултай урвалууд богино хугацааны урвал буюу .вакцин хийлгэснээс хойш эхний 30 минутад илэрдэг. Энэ хугацаанд эмч, эмнэлгийн ажилчид  хяналт хийдэг. Өөрөөр хэлбэл нас баралтад хүргэх урвал эхний 30 минутад илэрдэг гэсэн үг. Тэгэхээр эхний 30 минутад илрэх урвалаас бид болгоомжлох ёстой.