Баян-Өлгий аймагт очсон нэг иргэнээс халдвар илэрч батлагдсан тохиолдол 10 болжээ

Баян-Өлгий аймагт очсон нэг иргэнээс халдвар илэрч батлагдсан тохиолдол 10 болжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод тусгаарлан ажиглах байранд ажиглалтад байсан нэг иргэнээс коронаврусний халдвар илэрч, тус аймагт батлагдсан тохиолдол нийт 10 болжээ.

Тухайн иргэн нь энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд халдвартай болох нь батлагдсан ачаа тээврийн автомашины жолоочийн ойрын харьцагч байсан бөгөөд түүнийг тусгаарлан ажиглалтын явцад ийнхүү халдвар авсан нь тогтоогджээ. Түүнийг тус аймгийн эмнэлэгт шилжүүлж эмчилгээ хийж эхэлсэн байна.