ЭМЯ: Сүүлийн 24 цагт 78-82 насны ТАВАН иргэн коронавирусийн улмаас нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 78-82 насны ТАВАН иргэн коронавирусийн улмаас нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.05.15/  мэдээлэл хийлээ. Энэ үеэр сүүлийн 24 цагт 8883 хүний сорьцод шинжилгээ хийхэд 553 хүнээс  коронавирус илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 48100  боллоо.  Тодруулбал, Улаанбаатарт 516,  орон нутагт 30 тохиолдол шинээр бүртгэгджээ.  Таван хүн нас барлаа. Ингэснээр коронавирус халдварын шалтгаант нас баралт нийт 205 боллоо.

  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдсан 78 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 2-нд онош батлагдсан 79 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 3-нд онош батлагдсан 79 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 13-нд онош батлагдсан 82 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 13-нд онош батлагдсан 82 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.