ЭМЯ: Дотоодод 575 хүнээс коронавирус илэрч, ЗУРГААН хүн эндэв

ЭМЯ: Дотоодод 575 хүнээс коронавирус илэрч, ЗУРГААН хүн эндэв

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагт 9,023 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд 575 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн COVID-19 халдварын тоо 50,099 болж байна.

Шинээр бүртгэгдсэн халдвар нь:

  • Улаанбаатар-492
  • Эмнэлгээс шалтгаалах-5
  • Орон нутагт- 78 тохиолдол тус тус бүртгэгдэв. 

Сүүлийн 24 цагт 865 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 43,586 болов. Халдвар авсан 3,845 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээр иргэний биеийн байдлыг дүгнэвэл:

  • Хөнгөн - 1,899
  • Хүндэвтэр - 1,359
  • Хүнд - 497
  • Маш хүнд - 99 хүн байна.

Мөн хугацаанд халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 37-70 насны зургаан хүн нас баржээ. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралтын тоо 227 болов. 

ҮЗЭХ: