Эдгэрсэн хүмүүст QR кодтой магадалгаа олгоно

Эдгэрсэн хүмүүст QR кодтой магадалгаа олгоно

УОК-оос бямба гарагаас буюу энэ сарын 22-оос хот хооронд зорчих хөдөлгөөнийг нээх шийдвэр гаргасан. Ингэснээр вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн иргэд орон нутаг руу чөлөөтэй зорчих боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, заавал PCR шинжилгээнд хамрагдах шаардлагагүй гэсэн үг.  

Дархлаажуулалтад хамрагдсан иргэд гэрчилгээгээ үзүүлэн орон нутаг руу зорчих бол халдвар авч эдгэрсэн иргэдэд QR кодтой магадалгаа олгоно гэж УОК-оос мэдээллээ. Халдвар авч эдгэрсэн иргэд QR кодтой магадалгааг эмчлүүлсэн газраасаа авна. Харин гэрээр эмчлүүлсэн иргэд харьяа өрхийн эмнэлгээсээ авах боломжтой юм байна.