ЭМЯ: Сүүлийн 24 цагт 519 хүнээс халдвар илэрч, НАЙМАН хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 519 хүнээс халдвар илэрч, НАЙМАН хүн эндлээ

ЭМЯ-аас коронвируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна.

Сүүлийн 24 цагт 519 хүнээс коронавирусийн  халдвар илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн COVID-19 халдварын тоо 50,618 болж байна. Шинээр бүртгэгдсэн халдварын  

  • Эмнэлгээс шалтгаалах-5
  • Гаднаас зөөвөрлөгдсөн-1
  • Улаанбаатарт-461
  • Орон нутагт-52 бүртгэгдсэн байна. 

Халдвар бүртгэгдсэн аймгууд

Сүүлийн 24 цагт 805 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 44,391 болж байна. Халдварын улмаас 3,896 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн - 1,904
  • Хүндэвтэр - 1,343
  • Хүнд - 539
  • Маш хүнд - 110 хүн байна.

Мөн хугацаанд 57-92 насны найман хүн нас баржээ. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.