ЭМЯ: Дотоодод 629 хүнээс коронавирус илэрч, таван иргэн эндлээ

ЭМЯ: Дотоодод 629 хүнээс коронавирус илэрч, таван иргэн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын  нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 629 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 51,247 болж байна. Шинээр бүртгэгдсэн халдвар нь:

  • Эмнэлгээс шалтгаалах-2
  • Улаанбаатар-603
  • Хөдөө орон нутаг-24 тохиолдол тус тус бүртгэгдэв.

Сүүлийн 24 цагт халдварын тохиолдол бүртгэгдсэн аймаг

Сүүлийн 24 цагийн хугацаанд 754 хүн эдгэрснээр халдвар авч эдгэрсэн хүний тоо 45,145 болов. Мөн хугацаанд халдвар авсан таван хүн нас баржээ. Ингэснээр манай улсад коронавирусийн халдвараар нас барсан иргэний тоо 240 болж байна. Түүнчлэн халдвар авч, тархины гэмтлээр эмчлүүлж байсан нэг 52 настай иргэн энджээ. Одоогоор халдвар авсан ч эрүүл мэндийн бусад шалтгаанаар эндсэн халдварын тоо 13 болж байна.

ҮЗЭХ: