ЭМЯ: 539 хүнээс халдвар илэрч, ДӨРВӨН хүн эндлээ

ЭМЯ: 539 хүнээс халдвар илэрч, ДӨРВӨН хүн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 7520 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 539 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 52,470 болж байна. 

Шинээр батлагдсан халдварын тохиолдлуудыг задлан харвал:

  • Улаанбаатар-491
  • Орон нутагт-48 байна.

Халдварын улмаас 4,091 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн биеийн байдлыг үнэлбэл:  

  • Хөнгөн – 2,091
  • Хүндэвтэр- 1,357
  • Хүнд -528
  • Маш хүнд - 115 хүн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 485 хүн эдгэрчээ. Ингэснээр халдвар авч эдгэрсэн хүний тоо 46,338 болж байна. Мөн хугацаанд дөрвөн хүн эндлээ/ 76 настай эмэгтэй, 64 настай эрэгтэй, 68 настай эмэгтэй, 88 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан/. Талийгаачдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

ҮЗЭХ: