Монос групп ковидын эсрэг “Remdesivir” тариаг оруулж ирсэн ч зөвшөөрөлгүйн улмаас гааль дээр “гацжээ”

Монос групп ковидын эсрэг “Remdesivir” тариаг оруулж ирсэн ч зөвшөөрөлгүйн улмаас гааль дээр “гацжээ”

"Монос" групп коронавирусийн эсрэг “Remdesivir” тариаг оруулж ирэхээр ОХУ-ын үйлдвэрээс татсан ч ЭМЯ-аас зөвшөөрөл аваагүй шалтгаанаар импортоор оруулж ирэхийн өмнө хил дээр “гацаад” байгаа аж.

Энэ талаар тус группийн үүсгэн байгуулагч Л.Эрдэнэчимэг өөрийн тветтер хуудастаа “Энэ тариа ирсэн. Гааль дээр байгаа. Зөвшөөрөл хүлээж байна. Эртхэн зөвшөөрлөө өгчихвөл ковид туссан хүмүүс амь аврагдана. Шинэ Эмийн агентлаг ковид дээр хурдан хөдөлмөөр байна. Хүний амь нас шүү” гэжээ.

Харин эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас “Remdesivir тариаг Хүний эмийн зөвлөлийн хурлаар батлаагүй, албан ёсны хурлаар оруулаагүй байгаа тул саатсан” гэсэн тайлбарыг өгсөн байна. Хүний эмийн зөвлөлөөс батлаагүй бол ямар ч эм, тарианд зөвшөөрөл олгодоггүй билээ.