Б.Ууганбаяр: “Спутник V” вакцины хоёрдугаар тунгийн нийлүүлэлт хэзээ хийгдэх нь тодорхойгүй байна

Б.Ууганбаяр: “Спутник V” вакцины хоёрдугаар тунгийн нийлүүлэлт хэзээ хийгдэх нь тодорхойгүй байна

Манай улсад ОХУ-ын “Спутник V” вакцины 40 мянган тун тавдугаар сарын 1-ний өдөр ирж, мөн сарын 14-өөс 55-аас дээш насны иргэдийг дархлаажуулж эхэлсэн билээ.

Тэгвэл вакцины хоёрдугаар тунг хэзээ татан авах талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Спутник V вакцины үйлдвэрлэгчийн зааварт вакцины хоёр дахь тунг 21-90 хоногийн хугацаанд хийж болно гэж заасан байдаг. Улаанбаатар хотод Спутник V вакцин тариулсан хүмүүсийн хоёр дахь тунгийн хугацаа хараахан болоогүй буюу 21 хоноогүй байгаа. Мөн тус вакцины хоёрдугаар тунгийн нийлүүлэлт хэзээ хийгдэх нь одоогоор тодорхойгүй байна” гэв.

Ташрамд дуулгахад, тавдугаар сарын 1-нд ирсэн 40 мянган тунгийн 20 мянгыг нь хувийн хэвшилд нийлүүлсэн билээ.