ЭМЯ: Улаанбаатарт 634, орон нутагт 46 хүнээс халдвар илэрч, ХОЁР хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 634, орон нутагт 46 хүнээс халдвар илэрч, ХОЁР хүн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 7831 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 680 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал,

  • Улаанбаатар-634
  • Хөдөө орон нутагт-46 тохиолдол тус тус батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан халдварын тоо 53,734 болж байна.

Орон нутагт бүртгэгдсэн COVID-19 халдварын тоон мэдээлэл

Мөн хугацаанд 685 хүн эдгэрснээр/ эмнэлгээс-373, гэрийн тусгаарлалт-313/халдвар авч эдгэрсэн хүний тоо 48,041 болов.

Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас хоёр иргэн эндлээ. Эдгээр иргэн нь

  • 5.13-нд онош батлагдсан-73 настай эмэгтэй
  • 5.25-нд онош батлагдсан-74 настай эмэгтэй коронавирусийн нэн хүнд хэлбэрээр энджээ. Талийгаачдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

ҮЗЭХ: