ЭМЯ-ны зөвшөөрөл хүлээгдэж байгаа тул “Монос"-ын оруулж ирсэн ковидын тариаг худалдаанд гаргаагүй гэв

ЭМЯ-ны зөвшөөрөл хүлээгдэж байгаа тул “Монос"-ын оруулж ирсэн ковидын тариаг худалдаанд гаргаагүй гэв

"Монос" групп коронавирусийн эсрэг “Remdesivir” тариаг оруулж ирэхээр ОХУ-ын үйлдвэрээс татсан ч ЭМЯ-аас зөвшөөрөл аваагүй шалтгаанаар импортоор оруулж ирэхийн өмнө хил дээр “гацаад” байгаа талаар бид мэдээлж байсан билээ. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудаснаа “Гаалийн баталгаат агуулахад ирчихсэн байгаа Ковидын тариаг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэр гаргахгүй удсаар байтал лав арваад хүн нас барсан тухай жиргээ уншчихлаа. Хайран залуус! Бурхан багш, буян хурахаа бодоод өнөөдөр тэр тарианд зөвшөөрлийг нь өгчхөөч, ЭМЯ, Засгийн газраа” хэмээн бичсэн юм. 

Үүний дараа Гаалийн Ерөнхий газраас түүн рүү залгаж уг мэдээлэлд тайлбар өгчээ. Энэ талаар тэрбээр “Гаалийн Ерөнхий Газраас н.Баттөр гэдэг дарга ярилаа. Гааль дээр эм тариа гацаагүй байна, харин Моносын гаалийн агуулахад бгаа 500 хайрцаг тариаг худалдаанд гаргахад ЭМЯ-ны зөвшөөрөл хүлээгдэж байгаа юм байна шүү, та залруулаарай гэв. Үүгээр залруулж байна. ЭМЯ ажлаа яаравчилахыг хүсье” гэжээ. 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө