Л.Баттөр: Халдвар авч нас барсан иргэдийн дунд вакцины бүрэн тунд хамрагдсан ТАВАН хүн байна

Л.Баттөр: Халдвар авч нас барсан иргэдийн дунд вакцины бүрэн тунд хамрагдсан ТАВАН хүн байна

ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр коронавируст халдварын нөхцөл байдал хийгээд дархлаажуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр тэрбээр “Бидний хийсэн судалгаагаар вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн хүн амын 0,5 хувь нь эргэж халдвар авсан байсан. Ойролцоогоор 9000 гаруй хүн гэсэн үг. Харин хоёрдугаар тунгийн дараа халдвар авсан 3000 гаруй хүн байна. 

Хоёрдугаар тундаа хамрагдсаны дараах эхний 14 хоногт халдвар авах эрсдэл байгааг манай болон олон улсын судалгаанууд харуулж байна. 14 хоногоос хойш дархлаа тогтохгүй байгаа нь юунаас болж буйг бид судлах шаардлагатай байна.

АНУ тавдугаар сарын 17-ны байдлаар 130 сая хүн амаа вакцинжуулалтад бүрэн хамруулсан ч халдвар авсан 9 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байсан. Тэдгээрийн 2 мянга гаруй  нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Эмнэлэгт хэвтэж буй хүмүүс нь ихэвчлэн өндөр настай байсан. Мөн тэдгээрийн 343 нь нас барсан.

Бид уг судалгааг дагаж хийж байна. Манай улсад халдвар авч нас барсан хүмүүсийн дунд вакцины бүрэн тунд хамрагдсан таван хүн байна. Тэдгээрийн дийлэнх нь өндөр настай бөгөөд хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоногийн дотор халдвар авч, хүндэрсэн хүмүүс байсан” гэв.

 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө