“Синофарм” вакцины вирусийн эсрэг үйлчлэл 6 сар үргэлжлэх тул гурав дахь тунг хийх талаар ярьж эхэлжээ

“Синофарм” вакцины вирусийн эсрэг үйлчлэл 6 сар үргэлжлэх тул гурав дахь тунг хийх талаар ярьж эхэлжээ

БНХАУ-ын эрх баригчид COVID-19 вакцины гурав дахь тунг хийж эхлэхээр төлөвлөж байгаа талаар барууны хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Саяхан “Вашингтон Пост” сонины мэдээлснээр Хятадын вакцины хоёр тунгийн дараах үйлчлэл зургаан сарын хугацаанд хадгалагдаж байсан бөгөөд өндөр настай, архаг хууч өвтэй гэх мэт эрсдэлт бүлгийн иргэд гурав дахь тунг хийлгэх нь зүйтэй гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн улсууд вакцины вирусийн эсрэг үйлчлэлийг сайжруулахын тулд БНХАУ-ын Синофарм вакцины бүтэн тунд хамрагдсан иргэдэд мөн гурав дахь тун хийлгэхийг санал болгож эхэлсэн.

Арабын Нэгдсэн Эмират улс вакцины хоёр дахь тунгаа хийлгэснээс зургаа болон түүнээс дээш сарын хугацаа өнгөрсөн иргэдэд, харин Бахрейн Саудын Арабтай адил хугацаа заасан ч эрсдэлт бүлгийн хүмүүсийг түрүүнд хийлгэх нь зүйтэй гэж мэдэгдсэн юм.

Синофарм вакциныг хийлгэсэн иргэд гурав дахь тунг заавал хийлгэх шаардлагатай юу. Дээр дурдсанчлан Арабын Нэгдсэн Эмиратын иргэд аль хэдийн Синофарм вакцины гурав дахь тунг хийлгэж эхэлсэн. Тус улсын нэрт доктор Савсан Хумайда гурав дахь тунгийн талаар өгсөн ярилцлагадаа “Синофарм вакциныг хийлгэсэн хүн бүр гурав дахь тунг хийлгэх шаардлагагүй. Гэхдээ эсрэг биетийн шинжилгээ өгөхийг зөвлөж байна. Хэрэв дархлаа муу тогтсон байвал гурав дахь тунг хийлгэх шаардлагатай. Иймд вакцин хийлгэснээс гурван долоо хоногийн дараа цусны шинжилгээ өгч эсрэг биетийн түвшинг шалгахыг зөвлөж байна” гэжээ.

Мэдээллийг эх сурвалжаас үзэх бол ЭНД дарна уу. 

Эх сурвалж: Nationalnews, Аrstechnica